Куба улсын эсрэг авсан хоригийг нэг жилээр сунгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-09-14 10:41:33

ВАШИНГТОН. /TASS/. Куба улсын эсрэг үйлчилж буй худалдааны хязгаарлалтыг 2020 оны 9 дүгээр сарын 14 хүртэл сунгах шийдвэрийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гаргажээ. Энэ тухай Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлжээ.


“Кубад авсан энэхүү арга хэмжээг нэг жилийн хугацаатай сунгах шийдвэр гаргасан нь АНУ-ын үндэсний ашиг сонирхолд нийцэж байгаа юм” хэмээн мэдэгдэлд дурджээ.

Энэ шийдвэрээр Д.Трамп бүрэн эрхээ сунгасан бөгөөд бүрэн эрх нь хоригийг дагаж мөрдөх, тусгай гэрээ хийх зөвшөөрөл өгөх боломжийг түүнд олгодог байна.


1917 онд хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн хуулинд АНУ-д дайсагнасан хандлагатай улс орнуудтай хийх худалдааг хязгаарлахыг тусгасан байдаг аж. Одоогоор энэ хуулийг хэрэгжүүлж буй цорын ганц улс нь Куба улс юм. 

Холбоотой мэдээ