Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 1154,6 мянган толгой мал хамруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-09-05 10:12:21

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт энэ онд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 1154,6 мянган малыг хамруулахаар төлөвлөсөн. Мал эмнэлгийн чиглэлээр ажил үйлчилгээ эрхэлж байгаа 23 сум, 1 тосгоны 75 мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн 54 их эмч, 65 бага эмч, 33 техникийн ажилтан ажиллаж байна. 

Тус аймгийн хэмжээнд 14 нэрийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 1154,6 мянган толгой мал амьтан хамруулахаар төлөвлөснөөс 1038,0 мянган толгой мал, амьтан дархлаажуулалтад хамрагдаж 89.9 хувийн гүйцэтгэлтэй байна. Малын эрүүл мэндийн үзлэгийг 5,7 сая толгой малд хийхээс өнөөдрийн байдлаар 3,5 сая толгой малд хийгээд байгаа ажээ.

 

Холбоотой мэдээ