АНУ Ираны сансрын агентлагуудын эсрэг хориг арга хэмжээ авжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-09-04 10:57:23

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын Сангийн яам мягмар гарагт Ираны Сансрын агентлаг болон судалгааны хоёр байгууллагын эсрэг хориг арга хэмжээ авжээ. Уг байгууллагуудыг Техраны баллистик пуужингийн хөтөлбөрийг сайжруулахад оролцсон хэмээн үзэж байна.


АНУ-ын Сангийн яамны цахим хуудсанд нийтэлсэн мэдэгдэлд дурдсанаар, уг хоригт Ираны Сансрын агентлаг, Ираны Сансрын судалгааны төв, Сансар судлалын судалгааны инстутит багтаж байгаа ажээ.


“Ираныг сансрын хөтөлбөрөөрөө халхавч хийн баллистик пуужингийн хөтөлбөрүүдээ хөгжүүлэхийг АНУ зөвшөөрөхгүй” гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгдсэн байна.


Өнгөрсөн наймдугаар сарын 29-нд Ираны хойд нутгийн Имам Хомейни сансрын төвийн талбайгаас хөөргөхөөр төлөвлөж байсан пуужин дэлбэрсэн юм. Мөн энэ оны нэгдүгээр сард Ираны хиймэл дагуул хөөргөх оролдлого бүтэлгүйтжээ.


Сансрын хөтөлбөрүүдээр халхлан зэвсгийн хөгжүүлэлтээ үргэлжлүүлж байна гэх мэдээллийг Техраны засаг захиргаа мягмар гарагт няцаасан байна. 2015 онд байгуулсан цөмийн хэлэлцээнээс АНУ өнгөрсөн онд гарч, Ираны эсрэг дахин эдийн засгийн хориг арга хэмжээ авсны дараа хоёр талын харилцаа хурцадсан юм. 

Холбоотой мэдээ