Ёкозүна Хакүхо Японы иргэншил авжээ

Дэлхийд | Спорт
khulan@montsame.gov.mn
2019-09-03 11:27:37

ТОКИО. /NHK/. Монгол Улсын иргэн, Сүмо бөхийн их аварга Хакүхо Японы иргэншил авжээ. Ёкозүна Хакүхо Даваажаргал зодог тайлсны дараа өөрийн дэвжээг байгуулж, залуу бөхчүүдийг дасгалжуулахаар төлөвлөж байна. 


Түүний иргэншлийн талаар Японы Засгийн газраас мягмар гарагт мэдээлжээ. Өдгөө 34 настай тэрбээр хамгийн олон буюу 42 башёд түрүүлсэн юм. 


Японы Сүмо бөхийн холбооны дүрэм журмын дагуу дэвжээ байгуулах хүсэлтэй гадаадын сүмочид Японы иргэншил авах шаардлагатай байдаг ажээ. 


Өнгөрсөн зургадугаар сард Монголын эрх баригчид Даваажаргалын иргэншлээсээ татгалзах хүсэлтийг хүлээн авсан билээ. 


АНУ-ын иргэн, Ёкозүна асан Мүсашимарү болон Монголын сүмоч Сэкивакэ Кёкүтэнхо нар өөрийн дэвжээг байгуулахын өмнө Японы иргэншил авж байжээ. 

Холбоотой мэдээ