"Шарилжгүй Мөрөн" аянаар 75 иргэнийг түр ажлын байраар хангав

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-09-02 21:27:36

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Мөрөн сумын ЗДТГ, Хот тохижуулах үйлчилгээний төв хамтран сумын нутаг дэвсгэрт шарилж төрлийн ургамал их ургаж байгаатай холбогдуулан эрүүл орчинд аж төрөх зорилтын хүрээнд айл өрх, аж ахуйн нэгж байгууллага ойр орчныхоо 50 хүртэлх метр газрын шарилжийг зулгаан зайлуулах  “Шарилжгүй Мөрөн” аяныг гурав дахь жилдээ зарлалаа.  

Иргэд болон байгууллага ойр орчмын шарилжийг зулгааснаар эрүүл орчинд аж төрөх боломж олдох төдийгүй шарилжнаас үүдэлтэй харшлын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилготой гэнэ. Аяны хүрээнд Мөрөн сумын ажил идэвхтэй хайгч 75 иргэнийг түр ажлын байраар хангаж, багуудын нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн зам талбай болон хатуу хучилттай авто зам, явган хүний замын хоёр тал  гэрэлтүүлэг орчим ургасан шарилжийг цэвэрлүүлж байна. Шарилжийг цэвэрлэх аянд иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг идэвхтэй оролцохыг уриалж байлаа.

Холбоотой мэдээ