Онцгой байдлын 900 гаруй албан хаагч нэг өдрийн цалингаа хандивлав

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2016-04-07 13:37:55

Онцгой байдлын алба хаагчдын бэлтгэл, бэлэн байдлыг хангах, сургалт, дадлага зохион байгуулах, амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Нийслэлийн Онцгой байдлын газраас Онцгой байдлын албаны Давтан сургалт, сэргээн заслын төвийг түшиглэн сургалт, биеийн тамирын цогцолбор байгуулах зураг төслийг хийсэн байна.

Сургалт, биеийн тамирын цогцолбор байгуулах бүтээн байгуулалтын ажлыг Нийслэлийн Онцгой байдлын газрын 900 гаруй албан хаагч талархан дэмжиж нэг өдрийн  цалингаа хандивлажээ. Тус газрын хамт олноос төв, орон нутгийн онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын хамт олонд хандан сургалт, биеийн тамирын цогцолбор байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах уриалав.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ