Ромын пап Кубад айлчилж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2015-09-21 10:32:24

ГАВАНА. /ВВС/. Харилцаагаа бэхжүүлэхийн тулд цаашид хамтран ажилласаар байхыг АНУ болон Кубад Ромын пап Фрэнсис уриаллаа.

АНУ болон Куба нь 54 жилийн өмнө тасалсан дипломат харилцаагаа энэ оны долдугаар сард сэргээсэн юм.

Ромын пап анх удаагаа өнгөрсөн бямба гарагт Кубад айлчилжээ. Кубын Ерөнхийлөгч Раул Кастро түүнийг нийслэл Гавана хотынхоо нисэх онгоцны буудалд угтан авсан байна.

АНУ-тай хэлэлцээ хийхэд тусалсан Пап Фрэнсист Кастро талархал илэрхийлжээ.

Аргентин гаралтай пап нь Кубад нэлээд алдартай юм. Түүнийг нисэх онгоцны буудалд олон хүн угтан авсан аж.

Пап маргааш АНУ руу явахаасаа өмнө Кастротой хэлэлцээ хийхээр төлөвлөжээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд