Хоёр сумын сургуулийг 12 жилийн сургалттай болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-08-27 16:00:22

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын А/472 тоот захирамжаар Түвшинширээ, Дарьганга сумын сургуулиудийг шинэ хичээлийн жилээс эхлэн 12 жилийн сургалттай болгохоор шийдвэрлэлээ.

Ингэснээр тус аймгийн 13 сумын 16 ерөнхий болосвролын сургуулийн 11 нь 12 жилийн сургалттай болж тухайн орон нутагтаа сурагчдад бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх боломжтой болжээ.  

2019-2020 оны хичээлийн жилд Түвшинширээ, Дарьганга сумын ЕБС-д 10 дугаар ангийн нэг нэг бүлэг шинээр нэмэгдэнэ. Бүлгийн тоо цөөн учир багшлах боловсон хүчин, сургуулийн анги танхимын хүрэлцээ болоод бусад зүйлд нэг их өөрчлөлт орохгүй. Шинэ зохион байгуулалтад орж буйтай холбоотойгоор аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас арга зүйн зөвлөгөөг тогтмол өгч, мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллах аж. 

 

Холбоотой мэдээ