Зарим нутгийг улсын тусгай хамгаалалтад авна

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.mn
2019-08-21 09:31:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08.00 цагт эхэлж, 24 асуудал хэлэлцэж байна. 


Тухайлбал, Зарим нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай, Хөвсгөл нуур орчмын бүсийг Эко аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх, түүний дэд бүтэц, ус, хөрс, орчны бохирдлоос хамгаалах зэрэг асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Түүнчлэн Биеийн тамир, спортыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Холбоотой мэдээ