Цахим орчны сөрөг нөлөөлөл сэдэвт эссэ бичлэгийн уралдаан зарлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-08-20 17:09:47

Ховд /МОНЦАМЭ/. “Нийгмийг өөрчлөх боловсрол” залуусын хөгжлийн сарын аян эхэлсэнтэй холбогдуулан Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн төвөөс өсвөр үе, залуучуудын дунд эссэ бичлэгийн уралдаан зарлалаа.

Уралдааны удирдамжийн дагуу 15-25 насны хүүхэд, залуус “Цахим орчинд  эерэг хандлага- эрүүл харилцаа" сэдвээр эссэ бичиж, наймдугаар сарын  21-нээс  26-ныг хүртэлх хугацаанд  Хүүхдийн ордны 101 тоотод ирүүлснээр уралдаанд оролцох эрхтэй болно.

Цахим орчны сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэхэд хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх замаар эерэг хандлага, эрүүл харилцааг түгээхэд эссэ бичлэгийн уралдааны зорилго чиглэж байна.

Эссэ бичлэгийн уралдаанд тавигдах шаардлага нь А4 хэмжээтэй цаасан дээр гар аргаар  алдаагүй, цэвэр тод бичсэн ба 150-200 үгтэй  байх.  

Энэхүү уралдаанаар дамжуулан өсвөр үе, залуучуудад фэйсбүүк орчинд соёлтой, боловсон оролцох талаар мэдлэг олгох, цахим орчин дахь хүүхдийн нас, бие сэтгэл зүйн онцлогийг тодорхойлох, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарцыг олох зэрэг ач холбогдолтой.

Оролцогчдын эссэ бичлэгээс эхний гурван байрыг шалгаруулж, улмаар Залуучууд хөгжлийн төвийн фэйсбүүк хуудас дээр байршуулах аж.

 

Холбоотой мэдээ