Индонезын нийслэлийг Калимантан арал руу шилжүүлэх саналыг албан ёсоор тавьжээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2019-08-16 14:51:30

ЖАКАРТА. /Reuters/. Индонезын Ерөнхийлөгч Жоко Видодо тус улсын нийслэлийг Жакарта хотоос Калимантан /Борнео/ арал руу шилжүүлэх саналыг парламентдаа албан ёсоор тавьжээ. Тэрбээр Индонез улс тусгаар тогтносны 75 жилийн ойг тохиолдуулан үг хэлсэн байна.


“Үндэсний нийслэлийг Калимантан арал руу шилжүүлэх зөвшөөрлийг би та бүхнээс хүсэж байна” гэж Видодо хэлжээ. Шинэ нийслэл нь үндэсний өвөрмөц байдлын бэлгэдэл болоод зогсохгүй эдийн засгийн тэгш байдал,  Индонезын ард түмний шударга ёсыг эрэлхийлсэн хүсэл зорилгыг харуулна гэж тэрбээр мэдэгдэв. Үүний сауу, чухам аль хот Индонезын нийслэл болохыг хэлэхээс татгалзжээ.


Индонезын нийслэлийг Жакарта хотоос Калимантан арал руу шилжүүлэх төлөвлөгөөг тус улсын Засгийн газар наймдугаар сарын 2-нд баталсан бөгөөд 2021 онд эхлүүлэхээр төлөвлөжээ. Нийслэлийг шилжүүлэх саналыг Видодо анх өнгөрсөн дөрөвдүгээр сард тавьсан билээ.


Индонезын одоогийн нийслэл Жакарта хот нь дэд бүтцийн хямралд орчихоод байгаа юм. “Uber” компанийн судалгаанаас үзвэл, энэ хотод жолооч нар 22 өдрийг түгжрэл дунд өнгөрүүлдэг бөгөөд энэ нь Азидаа хамгийн өндөр үзүүлэлт ажээ. Индонезын нийслэл хот дэлхийн хамгийн ачаалалтай хотуудын жагсаалтын 12 дугаарт ордог байна.


Холбоотой мэдээ