ОХУ-д нисэх онгоц ослын буулт хийжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МОСКВА. /DW/. ОХУ-ын Москва хотын олон улсын нисэх буудлаас хөөрсөн онгоц агаарт шувуутай мөргөлдсөний улмаас ослын буулт хийжээ.
Онцгой байдлын албаны мэдээлснээр, нисэх онгоц цахлай шувуутай мөргөлдсөний улмаас хөдөлгүүр нь доголдож, эрдэнэ шишийн талбайд газардсан байна. Ослын улмаас 74 хүн гэмтжээ.
Эгзэгтэй үед нисэх онгоцыг аюулгүй газардуулж, олон хүний амь аварсан баатрууд хэмээн тус онгоцны нисгэгчдийг Кремлийн ордноос сайшаан магтсан байна. 230 зорчигчтой “Ural Airlines Airbus 321” нисэх онгоц Москва хотоос Симферополь хотыг зорьж байжээ.
Нисэх онгоцонд байсан зорчигчдыг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд эмнэлгийн тусламж авах шаардлагатай 74 хүний 19 нь хүүхэд байсан гэж Оросын Онцгой байдлын яамнаас мэдээллээ.