Гуравдугаар сургуулийн 40 жилийн ой тохиов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-08-16 15:11:30

Ховд /МОНЦАМЭ/.Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын гуравдугаар сургууль үүсэн байгуулагдсаны 40 жилийн ойн баярыг  наймдугаар сарын 15-наас 16-нд тэмдэглэж байна.

Тус сургуультай ажил, амьдралаа холбосон үе үеийн захирал, эрхлэгч, багш, ажилтан албан хаагчид, төгсөгчдийн төлөөлөл 500 гаруй хүн сургуулийнхаа 40 жилийн ойн баярт хүрэлцэн иржээ.

Баярын  нээлт  аймгийн төв талбайд болж, урлаг соёлын үзүүлэх тоглолтууд болсноос гадна хүндэтгэлийн тоглолт зохион байгуулав. Түүхэн 40 жилийн хугацаанд  тус сургуулийг 12 мянга гаруй төгсөгч  төгссөнөөс олон алдартан гавьяатан, эрдэмтэн доктор  төрөн гарсан байдаг.

Удахгүй эхлэх 2019-2020 оны хичээлийн жилд тус сургууль нь 80 гаруй багш, ажилтантай, ахлах, дунд, бага ангийн 870 орчим сурагчтай сургалтын үйл ажиллагаа явуулна. 

Холбоотой мэдээ