“Metallica” хамтлаг хүүхдийн эмнэлэг барих үйлсэд хандив өргөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-15 10:44:58

МОСКВА. /TASS/. Румын улсад хүүхдэд зориулсан хавдрын шинэ эмнэлэг барихад зориулж Америкийн метал рок урсгалын “Metallica” хамтлаг 250 мянган евро буюу ойролцоогоор 279 мянган ам.долларын хандив өглөө гэж “Амьдрал бэлэглэе” хандивын нийгэмлэг “Facebook” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.


Хамтлаг Бухарест хотод өнгөрсөн лхагва гарагт тоглолт хийхээсээ өмнө энэхүү төсөлд зориулж хандив өргөсөн байна. “Хандив цуглуулж, хүүхдийн эмнэлэг барих бидний үйл хэрэгт “Metallica” хамтлаг нэгдлээ” хэмээн мэдэгдэлд дурджээ.


Бухарест хотод өнгөрсөн оны дундуур эхэлсэн шинэ эмнэлгийн барилгын ажлыг ирэх онд дуусгахаар төлөвлөж байгаа аж. 

Холбоотой мэдээ