Мөнххайрхан сумын нутгаас Түрэгийн үеийн хадны оршуулга олджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-04-06 10:05:33

Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутаг Борт багийн Үзүүр гялан хэмээх газраас Төв Азийн хэмжээнд анхны иж бүрэн олдвор бүхий Түрэгийн үеийн хадны оршуулга олджээ.

Уг хадны оршуулгаас эмээл, хазаар, шавар ваар, модон аяга зэрэг  дөрвөн янзын дээл, эсгийнд боосон хатмал шарил, олбог, өөр дээрээс нь хөл сийлэн гаргасан модон аяга, тэвш, төмөр тогоо, бүтэн морь, зүлдлэн авсан дөрвөн шийр, хонины улаан хоолой багалзуур бүхий толгойтой бүтэн арьс, эсгий богцонд хонины ууц, ямааны годонгийн яс, аяганы ширэн уут, эсгий богц олджээ. 

Уг археологийн авран хамгаалах малтлагын багт Ховд Их Сургуулийн Түүх, Эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор Г.Пүрэвдорж, доктор Ч.Мөнхбаяр, Ховд аймгийн Музейн эрдэм шинжилгээний ажилтан Х.Бямбасүрэн,  Б.Сүхбаатар, Жолооч Б.Батжин, Мөнххайрхан сумын Соёлын төвийн ажилтан н.Сэмбэдорж нар багтан ажилласан байна. Уг археологийн авран хамгаалах малтлагыг Ховд аймгийн Засаг даргын тамгын газар санхүүжүүлжээ.

А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ