Румынд жолооч нарт ногдуулдаг шийтгэлийг чангатгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-13 16:16:34

БУХАРЕСТ. /Agerpress/. Румыны Засгийн газар жолооны ард утас, таблет хэрэглэдэг жолооч нарт ногдуулдаг хориг арга хэмжээгээ чангатгажээ.


"Дотоод хэргийн яамны санаачлагаар замын хөдөлгөөний тухай хууль тогтоомжинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолыг сайшаан дэмжсэн. Энэхүү нэмэлт өөрчлөлт нь юуны түрүүнд авто замын хөдөлгөөнд оролцох үедээ гартаа утас барихыг хориглож байгаа юм” хэмээн Румыны Засгийн газрын хэвлэлийн албаны төлөөлөгч Нелу Барбу мэдэгджээ.


Зүйл заалтыг зөрчсөн тохиолдолд торгуулийн 4 оноогоор шийтгэх аж. Торгуулийн 1 оноог хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувиар тогтоожээ.


Сүүлийн үед жолооч нар машинаа барингаа гар утас, таблетаар дамжин Фэйсбүүк болон бусад нийгмийн сүлжээг ашигласны улмаас хэд хэдэн зам тээврийн осол гарсан нь хуульд нэмэлт оруулах шалтгаан болжээ. 

Холбоотой мэдээ