Сингапур эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамаглалаа бууруулжээ

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2019-08-13 14:43:27

СИНГАПУР. /Business Times/. Сингапур энэ оны эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамаглалаа 1.5-2.5 хувиас бууруулж, 0.0-1.0 хувь болгожээ.


Сингапурын Худалдаа, аж үйлдвэрийн яамны мэдээлснээр, сүүлийн гурван сарын хугацаанд дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал өсөн нэмэгдсэнтэй холбогдуулан эдийн засгийн урьдчилсан үзүүлэлтээ бууруулсан ажээ. Уг мэдэгдэлд АНУ-ын засаг захиргаа БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулахаа зарласан, Хятадын эдийн засгийн өсөлт саарсан хийгээд Их Британи Европын Холбооноос гэрээгүйгээр гарах эрсдэл нэмэгдсэн зэргийг онцолсон байна.


Сингапурын эдийн засгийн 2019 оны хоёрдугаар улирлын өсөлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад тун бага буюу 0.1 хувиар өсжээ. 

Холбоотой мэдээ