Хөвсгөлд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нар ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-04-06 09:47:03

Хөвсгөл аймагт Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын албаны дарга А.Оюунчимэг, Нярайн сэхээн амьдруулах тасгийн зөвлөх эмч С.Энхтуяа нар 3 өдөр ажиллав.

Эмч нар аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн төрөх эмэгтэйчүүд, Хүүхэд, Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгуудын үйл ажиллагаатай танилцаж тус тасгийн эмч мэргэжилтнүүдийг мэргэжил арга зүйгээр ханган ажиллалаа. Мөн сум дундын эмнэлгийн дарга нарт эх хүүхдэд үзүүлж буй тусламж үйлчилгээний өнөөгийн байдлын талаар болон нярай болон хүүхдүүдийн өвчний түүхэнд үнэлгээ хийсэн дүнг танилцуулж зөвлөмж чиглэл өгч хамтран ажилласан байна.

Тус аймагт он гарсаар 18 хүүхэд, 2 эх эндсэн учраас аймаг орон нутгийн удирдлагууд онцгой анхаарч эмч нарт зөвлөн туслах үйлчилгээг шат дараатай хүргэсээр байгаа ажээ. 

Хөвсгөл аймаг Б.Гантуяа
 

Холбоотой мэдээ