Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүүхэд, багачуудыг баярлуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-08-12 09:52:56

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан сумын 5, 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Эко ноос ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд дээрх хоёр багийн 40 гаруй хүүхдэд Япон улсад үйлдвэрлэсэн хөвөн даавуун хүүхдийн хувцас бэлэглэснийг “Инээмсэглэ хүүхдүүдээ” ТББ-ын Тэргүүн Б.Алтан-Өлзий гардуулан өглөө.   

Эко ноос ХХК нь Япон улс дахь “Free the children Japan” ТББ-тай хамтран ажилладаг бөгөөд  тум байгууллагатай хамтран нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нийт 5 аймагт зохион байгуулж хүүхэд багачуудын хичээлийн шинэ жилтэй холбогдуулан баярлуулах үйлсээ үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа аж. 

2011 онд байгуулагдсан тус компани эх орныхоо хөдөө аж ахуйн шавхагдашгүй нөөц баялгийг орчин үеийн техник технологиор боловсруулан хүний эрүүл мэнд, байгаль дэлхийд ээлтэй хөнжил гудас, барилгын дулаан тусгаарлах материал зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж Япон улсын зах зээлд нийлүүлдэг ажээ.  

Хүүхэд багачуудыг баярлуулах үйл ажиллагаанд аймгийн Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга  П.Баярсайхан, Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням, Эко ноос ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Бат-Эрдэнэ, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Төмөрлөгийн үйлдвэрийн дэд захирал К.Энхчулуун, Мэдээлэл холбооны сүлжээ ХК-ийн захирал Г.Алтантуяа, “Инээмсэглэ хүүхдүүдээ” ТББ-ын Тэргүүн Б.Алтан-Өлзий нар оролцлоо.

Холбоотой мэдээ