"Аавуудын өдөр"-ийг 15 дахь жилдээ тэмдэглэж байна

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2019-08-08 18:40:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын эрэгтэйчүүдийн холбооны санаачилгаар жил бүр тэмдэглэдэг Аавуудын өдөр” өнөөдөр тохиож байна. Уг өдрийг нийслэлийн 9 дүүрэгт “Аавуудын хөгжлийг дэмжье” уриан дор 15 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүллээ.

Багахангай дүүрэгт “Гэр бүлийн харилцаа” сэдэвт хэлэлцүүлэг болсон бол Налайх дүүргээс "Аавуудын дунд бэсрэг наадам"-ыг зохион байгуулав. Багануур дүүрэгт аав хүүхдийг оролцуулсан спортын олон төрөлт тэмцээн боллоо. Сонгинохайрхан дүүрэгт 22-р хорооны аврах анги болон цэргийн ангийн албан хаагч аавуудыг оролцуулсан уулзалт болов.

Мөн энэ өдөр Чингэлтэй дүүргээс "Хүүхэд хамгаалал хуулийн мэдлэг, эрүүл мэндийн талаар санал солилцох" уулзалт, Хан-уул дүүргийн Соёлын төвд "Аавуудтай санал солилцох чуулга уулзалт"зохион байгуулав. Харин Баянгол дүүргээс 23 аавыг оролцуулан “Аглаг бүтээлийн хийд” рүү аялал зохион байгуулж байна.

Дэлхийн 17 улсад тэмдэглэдэг Аавуудын өдөр”-ийг Монгол Улс 2005 оноос тэмдэглэж эхэлсэн юм.

Холбоотой мэдээ