Завьт эргүүлүүд 27 иргэнийг аварчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2019-08-08 11:50:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянзүрх дүүргийн Хар усан тохойгоос Яармагийн гүүрийн хооронд үүрэг гүйцэтгэж буй завьт эргүүлүүд 27 иргэнийг аварсан талаар ОБЕГ-аас мэдээлэв.



Гол усны осол, уер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг ард иргэдэд хүргэх, голын усанд живэхээс урьдчилан сэргийлэн зорилгоор НОБГ-ын харьяа Нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран  завьт эргүүлийг энэ оны зургадугаар сарын 10-наас ажиллуулж эхэлсэн. Алба хаагчид энэ сарын 08-ныг хүртэлх хугацаанд нийт 27 иргэнийг усанд живэхээс аварч, усанд суусан зургаан автомашиныг татан гаргажээ.



Завьт эргүүлүүд  есдүгээр сарын 10-ныг дуустал ажиллана.

Холбоотой мэдээ