“Huawei” компанийн ухаалаг утас Японд худалдаалагдана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-08-07 10:54:14
Yesukheitumur Tumurbaatar

ТОКИО. /NHK/. Японы харилцаа холбооны “KDDI” компани “Huawei” компанийн шинэ загварын ухаалаг гар утсыг пүрэв гарагаас худалдаалж эхэлнэ гэж мэдэгджээ.


Харин АНУ үндэсний аюулгүй байдлын асуудалтай холбогдуулан БНХАУ-ын “Huawei” компанид хязгаарлалтын арга хэмжээ авсан билээ. Энэхүү арга хэмжээний улмаас Японы "KDDI" болон бусад харилцаа холбооны компаниуд "Huawei"-гийн гар утсыг худалдаалах хугацааг хойшлуулахаас өөр аргагүйд хүрч магадгүй байна.


“KDDI” компани “Huawei” компанийн “P30” загварын ухаалаг утсыг “au” брэндийн нэр дор өнгөрсөн тавдугаар сард худалдаанд гаргахаар төлөвлөсөн байжээ.


Компанийн албаны хүмүүсийн мэдээлснээр, гар утаснуудад аюулгүй байдлын шинэчлэлийг суулгахад ямар нэг асуудал гараагүй байна. Үүнээс гадна тэд шинэчилсэн “Google map” хавсралтыг гар утсанд амжилттай суулгажээ. Энэхүү утсыг “UQ mobile” брэндээр мөн худалдаалах аж. 


“KDDI” компанийн өрсөлдөгч “SoftBank” компани “P30” загварын ухаалаг утсыг “Y!mobile” брендийн нэрээр худалдаална гэж мэдэгдсэн боловч худалдаанд гаргах өдрийг удахгүй шийднэ гэсэн байна. 

Холбоотой мэдээ