БНСУ үйлдвэрлэлийн салбартаа хөрөнгө оруулна

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-05 16:23:25

СӨҮЛ. /Yonhap/. Японы материал болон бүрэлдэхүүн хэсгүүдийн нийлүүлэлтээс хэт хамааралтай аж үйлдвэрүүдийг энэ байдлаас гаргахын тулд БНСУ томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна.


“Yonhap” агентлагийн мэдээлснээр, 7.8 их наяд вон буюу 6.47 тэрбум ам.долларын энэхүү хөрөнгө оруулалт нь стратегийн ач холбогдол бүхий хэдэн зуун нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглэх аж.   


“Ийм материал, эд анги болон тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн салбарт өрсөлдөх чадвараа бид нэмэгдүүлнэ” хэмээн БНСУ-ын Эдийн засаг, санхүүгийн сайд Хон Нам Ги мэдэгджээ.


Японы давхар зориулалттай наноматериалуудыг илүү таатай нөхцөлөөр худалдан авах боломжийг олгодог орнуудын жагсаалтаас БНСУ-ыг Япон улс өнгөрсөн 7 дугаар сард хассан юм. Эрх баригчид дэлхийн II дайны үед Солонгосчуудыг албадан хөдөлмөр эрхлүүлсний нөхөн төлбөрийг Японы компаниас авахыг оролдож буй үед энэ хэрэг болсон юм. 

Холбоотой мэдээ