Амгалан амаржих газарт 80 сая төгрөгийн тоног төхөөрөмж хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2019-08-05 18:58:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. JCI Монгол” байгууллагын санаачилгаар хэрэгжүүлсэн “Эрүүл Монгол хүүхдийн төлөө” уриатай “Save Angels 4”төслийн хүрээнд нийслэлийн Амгалан амаржих газарт 80 сая төгрөгийн үнэ бүхий тоног, төхөөрөмжүүд хандивлав.

Batbayar Nadmid-н зураг.

Үүнд, нярайн шарлалтыг хэмжих багаж, дулаацуулагч ширээ, инкубатор, шарлагын аппарат болон эх, нярайн амралтын өрөөний буйдан, ус цэвэршүүлэгч төхөөрөмж багтжээ.

Batbayar Nadmid-н зураг.
JCI Монгол” байгууллага нь 1000 гаруй гишүүн, 15 салбар байгууллагатай бөгөөд жилд дунджаар 70 гаруй төсөл хэрэгжүүлдэг байна. 2015 оноос жил бүр хэрэгжүүлж буй “Save Angels”нь тус байгууллагын томоохон төслүүдийн нэг төсөл юм. Эхний гурван жилд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд тоног, төхөөрөмж хандивлаж байсан бөгөөд энэ онд Нийслэлийн эрүүл мэндийн төвтэй хамтран судалгаа хийсний үндсэн дээр Амгалан амаржих газрыг сонгожээ.

Batbayar Nadmid-н зураг.

Уг төслийн хамтран зохион байгуулагч Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын орлогч Б.Баярмаа хэлэхдээ, Амгалан амаржих газарт жилд дунджаар 550 мянган хүн үйлчлүүлж, 9000 гаруй эх амарждаг. 2018 онд 300 гаруй нярай дутуу төрж, 21 нярай эндсэн байна. Тиймээс эх, хүүхдийн эндэгдэлийг бууруулах зорилгоор манай банк нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Save Angels” төсөлд гурав дахь жилдээ хамтран ажиллаж байна” гэлээ.

Ш.Мөнхбаяр

Холбоотой мэдээ