Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлгөөн маргааш болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-04-05 15:35:08

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Прокурорын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газартай хамтран “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь нийслэл хотын ажил” зөвлөлгөөнийг зохион байгуулахаар боллоо.

Зөвлөлгөөний үеэр Улаанбаатар хотын гэмт хэргийн нөхцөл байдал, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлууд болон хулгайн гэмт хэргийн гаралт, түүний шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудлын талаар холбогдох газрынхан мэдээлэл өгч, хэлэлцүүлэг зохион байгуулна. Зөвлөлгөөнөөс  "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөмж" гаргах юм.
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь нийслэл хотын ажил” зөвлөлгөөн маргааш буюу 4 дүгээр сарын 6-нд 09:00 цагаас Нийслэлийн Иргэний танхимд болно.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ