“Facebook” Саудын Араб, АНЭУ-тай холбоотой олон хаягийг устгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-02 12:50:05

 НЬЮ-ЙОРК. /TASS/. Facebook” болон “Instagram” нийгмийн сүлжээн дэх Саудын Араб болон Арабын Нэгдсэн Эмират Улстай холбоотой нийт 476 хаягийг устгаснаа “Facebook” компани мэдэгджээ.


"АНЭУ, Египет болон, Ливи, Судан, Коморын арлууд, Катар, Турк, Ливан, Сири, Иордан, Марокко зэрэг Ойрхи Дорнод, Зүүн Африкийн хэд хэдэн улсын зохисгүй үйл ажиллагаатай холбоотой “Facebook” дэх 259 хаяг, 102 хуудас, 5 бүлэг, түүнчлэн “Instagram” дахь 17 хаягийг бид устгасан” хэмээн мэдэгдэлд дурдсан байна.


Хуурамч нэртэй эдгээр хаягийг эзэмшигчид нь Катар, Туркийн террористуудыг дэмжихтэй холбоотой материалууд, Йемен дэх Ираны үйл ажиллагаа, Ливи дэх сөргөлдөөн, Йемен дэх Саудын Араб тэргүүтэй терроризмтой тэмцэх эвслийн ололт амжилтын талаарх материалуудыг байршуулж, түгээн дэлгэрүүлж байсан бөгөөд аль болох АНЭУ-ын ашиг сонирхолд нийцүүлсэн контентуудыг хөхиүлэн дэмжихийг эрмэлзжээ" хэмээн мэдэгдэлд дурдсан байна. 

Холбоотой мэдээ