“Apple” компанийн ашиг буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2019-07-31 12:10:26

НЬЮ-ЙОРК. /TASS/. “Apple” компанийн 2019 оны санхүүгийн жилийн гуравдугаар улирлын цэвэр ашиг өнгөрсөн жилийн үзүүлэлттэй харьцуулахад 13 хувиар буурсан байна.  


АНУ-ын Калифорни муж улсын Купертино хотод төвтэй “Apple” компанийн улирлын тайлангаас үзвэл, зургадугаар сарын 29-нд дууссан гуравдугаар улиралд тус компани 10.04 тэрбум ам.долларын ашиг олсон бол өнгөрсөн жилийн мөн хугацаанд энэ үзүүлэлт 11.5 тэрбум ам.доллартой тэнцэж байжээ. Үүний зэрэгцээ, компанийн нийт орлого өмнөх оны мөн үеийн 53.2 тэрбум ам.доллартой харьцуулахад бага зэрэг нэмэгдэж, 53.8 тэрбум ам.доллар болсон байна. Харин энэ оны хоёрдугаар улиралд 58 тэрбум ам.доллароос бага зэрэг давсан орлого олсон бол 11.5 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажиллажээ.


 


Холбоотой мэдээ