АНУ-ын нисэх онгоцнууд Венесуэлийн агаарын орон зайд нэвтэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-07-28 10:51:19

БУЭНОС-АЙРЕС. /РИА Новости/. АНУ-ын тагнуулын нисэх онгоцнууд Венесуэлийн агаарын орон зайд дахин нэвтрсэн тухай Венесуэлийн Зэвсэгт хүчний стратегийн командлал “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.


“АНУ-ын тагнуулын нисэх онгоц нисэхийн аюулгүй байдал, олон улсын гэрээг зөрчин Венесуэлийн хяналтанд байдаг бүсэд дахин нэвтрэн орлоо” хэмээн тус мэдэгдэлд дурдсан байна.


АНУ-ын нисэх онгоц Венесуэлийн агаарын орон зайг зөрчсөн нь анхны тохиолдол биш юм. Долдугаар сарын 19-нд Карибын тэнгисийн баруун хойд хэсгээс Каракасаас холгүй орших Майкетия хотын чиглэлд нисэж байсан онгоцыг Венесуэлийн цэргийнхэн илрүүлсэн боловч уг онгоцтой холбоо тогтоох оролдлого бүтэлгүйтсэн байна.  

Холбоотой мэдээ