"Монгол Базальт", "Монгол Савхи"-ийн хувьцааны ханш өндөр өсөлттэй байв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар
/МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр I, II, III ангиллын 23 хувьцаат
компанийн 75.2 сая төгрөгийн үнийн дүн бүхий 504.867 ширхэг
хувьцааг арилжив.
Энэ өдөр 9 хувьцаат
компанийн хувьцааны ханш өсөж, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш
буурсан бол нэг компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол
Базальт" болон "Монгол Савхи" ХК-ийн
хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол
"Өндөрхаан" болон "Монгол Шуудан" ХК-ийн хувьцаа
хамгийн их уналттай байлаа.
"TOP
20" индекс 0.12 хувиар өсч, 20661.2 нэгжид хүрсэн бол зах
зээлийн үнэлгээ 2,572,608,050,371.13 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ
үү.