Хулгайн гэмт хэрэг 17.1 хувиар буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-07-23 11:08:41
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс энэ сарын 1-нээс эхлүүлсэн “Зогс-Шалга-Боломж бүү олго” арга хэмжээний үр дүнд хулгайн гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеэс 17.1 хувиар буурчээ. 



Тус хэлтсээс хариуцсан 1-9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт таниулга сурталчилгааны ажил өрнүүлжээ. Тухайлбал, жуулчид ихээр зорчдог Д.Сүхбаатарын талбай, Түмэн эх чуулга, Шангри-Лө төв болон Б.Цэрэндоржийн гудамж, Хүүхдийн 100 буюу Сөүлийн гудамж зэрэг газар жуулчдад зориулсан аюулгүйн зөвлөмжийг 820 ширхэгийг тараасан байна. 


Мөн зуны дэлгэр өдрүүдэд иргэд гэр бүл, найз нөхдөөрөө гадаад болон дотооддоо амарч зугаалах үедээ орон байраа эзэнгүй орхих, аж ахуйн нэгж байгууллагын хараа хяналт суларснаас өмчийн болон орон байрны хулгай гардаг байна. Үүнээс урьдчилан сэргийлж 1-9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин суух 30 мянга орчим оршин суугчид зөвлөмж, сэрэмжлүүлгийг тараажээ.

Холбоотой мэдээ