Монголын баг медалийн тоогоор гуравдугаар байрт жагсаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад болж буй Жюү жицүгийн Ази тивийн АШТ хоёр дахь өдрөө үргэлжилж, аваргууд тодорсоор байна.
Тэмцээний өнөөдрийн дүнгээр Тайландын жюү жицүгийн баг тамирчид 15 алт, 13 мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол АНЭУ гурван алт, дөрвөн хүрэл медальтайгаар удаалж байна.
Харин Монголын баг хоёр алт, гурван мөнгө, таван хүрэл медальтайгаар
эхний гуравт бичигдэж эхэллээ. Казахстан, БНСУ, Тайвань, Йорданы баг тамирчид
алтан медаль авсан тоогоор эхний долоон байрт бичигдлээ.
Монгол Улсын багаас файтинг төрлийн эмэгтэйчүүдийн +70 кг-ын жинд Олон улсын хэмжээний мастер Б.Хулан, эрэгтэйчүүдийн 77 кг-ын жинд Т.Мөнх нар аваргын алтан медалийн эзэн болоод байна.