Аймгийн төсвийн орлого эхний хагас жилд давж биелжээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2019-07-20 21:50:16

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн энэ оны эхний хагас жилийн төсвийн гүйцэтгэлийн мэдээгээр нийт орлого ба тусламжийн дүн 31.9 тэрбум төгрөг буюу 100.5 хувь, нийт зарлага 27.6 тэрбум төгрөг буюу 80.2 хувийн гүйцэтгэлтэй гэж аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсээс мэдээллээ.

 Энэ оны эхний хагас жилийн байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулбал нийт орлого ба тусламжийн  дүн 6,7 хувь буюу 2,0, урсгал орлого 12,0 хувь буюу 1,4 тэрбум төгрөгөөр тус тус өссөн дүнтэй. Нийт орлогоос аймгийн төсвийн орлого 13.3 тэрбум төгрөг буюу 106.2 хувь, сумдын төсвийн орлого 18.тэрбум төгрөг буюу 96.хувь биелжээ. Урсгал орлогын гүйцэтгэл 13.2 тэрбум төгрөг буюу 101,8 хувь байна.   

Улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн сангийн шилжүүлгээр 1,547.сая төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгээр 16,457.1 сая төгрөг, санхүүгийн дэмжлэгээр 830,6 сая төгрөг авчээ.

Аймгийн дүнгээр авч үзвэл цалин хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах хөдөлмөр эрхэлсний орлого, хадгаламжийн хүүгийн орлого, үл хөдлөх хөрөнгийн албан татвар, авто тээвэр өөрөө явагч хэрэгслийн албан татвар, газрын төлбөр, ойн нөөц ашигласны төлбөр, ус рашааны нөөц ашигласны төлбөр, хүү торгуулийн орлого биелж, бусад орлого тасарсан аж. 

Сум хөгжүүлэх сан, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас олгосон зээлийн эргэн төлөлтийг 1,3 тэрбум төгрөгөөр төлөвлөснөөс 678.6 сая төгрөгийн зээл төлөгдсөн нь төсөвт байгууллагын өөрийн орлогын гүйцэтгэлд нөлөөлж байна гэж санхүү төрийн сангийн  хэлтсийн мэдээлэлд дурджээ.

Холбоотой мэдээ