Эрдэс баялгийн биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-04-04 13:19:00

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.

Хуралдаанаар Олон улсын байгууллагын гишүүний хураамжийн тухай, Улсын тусгай хэрэгцээний газрын талаар авах зарим арга хэмжээний тухай, Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн үзэл баримтлалын төсөл, Эрдэс баялгийн биржийн тухай хуулийн төсөл зэрэг нийт 14 асуудал хэлэлцэхээр товложээ.

Мөн хуралдаанд Төсвийн ерөнхийлөн  захирагч нарын 2015 оны худалдан авах ажиллагааны хэрэгжилтийн талаар Сангийн сайд Б.Болор, Барилга, хот байгуулалтын сайдын гадаад томилолтын дүнгийн талаар салбарын сайд З.Баянсэлэнгэ мэдээлэл хийх юм.

Б.Туул

Холбоотой мэдээ