Шинэ татвар БНХАУ-АНУ-ын хэлэлцээнд саад тотгор үүсгэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-07-18 09:48:26

БЭЭЖИН. /Xinhua/. "Манай улс эдийн засаг, худалдааны маргааныг яриа хэлэлцээний аргаар зохицуулахыг дэмжиж, энэ төрлийн хэлэлцээнд чин сэтгэлээсээ хандаж ирсэн" гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч лхагва гарагт мэдэгджээ.


“Хэрэв АНУ шинээр татвар ногдуулвал хоёр талын худалдааны хэлэлцээнд саад тотгорууд үүсэх нь тодорхой бөгөөд хэлэлцээр байгуулах хугацаа улам хойшлоход хүрнэ” гэж хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан хэлсэн байна.


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт мэдэгдэхдээ, Хятад улстай худалдааны хэлэлцээр байгуулах явц удааширч буйг онцлоод, тус улсын 325 тэрбум ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах боломжтой гэжээ.


“Мянган бээрийн аялал нэг алхмаас эхэлдэг” хэмээх Хятадын зүйр үгийг Гэн Шуан иш татаад, аль нэг тал эхний алхмаа хийвэл цааш урагшилсаар зорьсон газартаа хүрэх болно хэмээн нэмж хэлсэн байна. Мөн тэрбээр, АНУ-ыг шийдэмгий хийгээд няцашгүй байдлаа харуулж, Хятад улстай хамтран ажиллаж, харилцан ашигтай хэлэлцээрийг хамтын хүчин чармайлтаар байгуулахад хувь нэмрээ оруулахыг уриалжээ. 

Холбоотой мэдээ