“Их 7”-гийн Сангийн сайд нар уулзана

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2019-07-17 10:13:08

ПАРИС. /France24/. “Их 7”-гийн орнуудын Сангийн сайд, Төв банкны тэргүүн нарын хоёр өдрийн уулзалт лхагва гарагт Францын Шантийи́ хотод эхэлнэ.


Талууд крипто-хөрөнгийн зохицуулалтын талаар голчлон хэлэлцэх төлөвтэй байгаа бөгөөд “Facebook” компанийн шинэ кроптовалют болох “Либра”-г зохицуулах арга замууд болон уг валютыг хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хамгаалах асуудлыг хэлэлцэх ажээ.


Үүнээс гадна уулзалтын үеэр технологийн томоохон компаниудын их хэмжээний орлогод ногдуулах татвар болон АНУ, БНХАУ-ын худалдааны маргааны улмаас саарч буй дэлхийн эдийн засгийн хэтийн төлөвийн талаар хэлэлцэхээр төлөвлөсөн байна. 

Холбоотой мэдээ