Байгалийн гамшигт амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдсээр байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-07-17 12:38:41
Yesukheitumur Tumurbaatar

ШИНЭ ДЕЛИ. /CNN/. Энэтхэг, Балба улсын хилийн бүс нутагт хүчтэй аадар бороо орж, хөрсний гулсалт, үер үүссэний улмаас Өмнөд Азид амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. 


Энэтхэг, Балба зэрэг оронд борооны улирал эхэлснээс хойш 100 гаруй хүн амиа алджээ. Балбад хүчтэй аадар бороо мягмар гарагт зогссон хэдий ч Энэтхэг, Бангладеш, Пакистанд үргэлжлэн орох төлөвтэй байгаа аж.


Байгалийн гамшгийн улмаас Балбад хамгийн олон буюу 78 хүн, Энэтхэгийн зүүн хойд нутгийн Бихар, Ассам мужид 29 хүн амиа алдсан тухай албаныхан мягмар гарагт мэдэгджээ. 


Үүний зэрэгцээ Энэтхэгтэй хил залгаа оршдог Пакистанд 29 хүн, Бангладешт 16 амиа алдсан тухай тус улсын эрх баригчид мэдээлжээ. Албан ёсны мэдээлэлд дурдсанаар, Энэтхэгт үерийн гамшигт ойролцоогоор 6.7 сая хүн нэрвэгдсэн байна.

Холбоотой мэдээ