“Зүүн бүсийн хурд-2019” наадам энэ сарын 27-28-нд болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Зүүн бүсийн хурд-2019” наадам долдугаар сарын 27-28-нд Дорнод аймагт болно.
Түүнчлэн тус наадмын хүрээнд Ардын хувьсгалын 98 жилийн ой, Дорнод аймаг байгуулагдсаны 88 жилийн ойн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх аж.
Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, дээрх баяр наадмыг зохион байгуулах хороо, Монголын морин спорт, уяачдын холбооны Дорнод аймаг дахь салбар “Зүүн бүсийн хурд-2019” наадмын логоны уралдаан зарласан бөгөөд Улаанбаатар хотын оролцогч, дизайнер Г.Баясалын бүтээл шалгарчээ.
Холбоотой мэдээ

Австралийн томоохон компаниудад CO2-ын ялгарлаа бууруулахыг үүрэг болгосон хуулийг баталжээ
29 минут

ӨМНӨГОВЬ: ЖДҮ-ийн зээлээр 100 ажлын байрыг хадгалж, шинээр 230 гаруй ажлын байрыг нэмэгдүүллээ
3 цаг