Наадмаар төөрсөн 20 гаруй хүүхдийг олж хүлээлгэн өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-07-12 12:11:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баяр наадмын их хөл хөдөлгөөний үеэр хүүхэд эцэг эхээсээ төөрөх явдал их гардаг. Өчигдрийн байдлаар Төв цэнгэлдэх хүрээлэнд 24 хүүхэд төөрснөөс 22 хүүхдийг эцэг, эх, асран хамгаалагчид хүлээлгэн өгчээ.


Мөн Хүй долоон худагт 7-9 насны гурван хүүхэд эцэг, эхээсээ төөрөөд байсныг олж эцэг, эхэд нь өгсөн байна.

Нийслэлийн Цагдаагийн газраас Төв цэнгэлдэх хүрээлэнгийн чанга яригчаар бага насны хүүхэд эцэг, эх, асран хамгаалагчаасаа төөрсөн талаар зарлан мэдээлж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг цаг тутам өгч байна.


Мөн цагдаагийн  байгууллагаас бага насны хүүхдийг төөрөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг, эх, асран хамгаалагчийн утасны дугаар бичих зориулалт бүхий бугуйвчийг зүүж өгч байна. Хамгаалалт, урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулснаар өчигдрийн  байдлаар гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирээгүй байна.

 

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ