Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөр 86 хувьтай хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-04-03 09:45:21

Хөвсгөл аймагт “Багийн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр” 2009 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн бөгөөд хөтөлбөрийн хэрэгжилтийг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн 86 хувийн биелэлттэй гэж үзжээ.

Хөтөлбөр багийн хөгжлийг дэмжих, багийн ажлын албыг бэхжүүлэх, багт амьдарч буй иргэдэд хүргэх 3 зорилтын хүрээнд 23 арга хэмжээг тусгасан байна. Тус аймгийн нийт хүн амын 72 хувь нь хөдөөгийн багт амьдардаг ба жилд нэг удаа төрийн үйлчилгээг багт хүргэжээ.

Аймгийн хэмжээнд 125 багтай бол алслагдсан 88 багт эрүүл мэнд, урлаг соёл, хууль эрх зүй, нийгмийн даатгал зэрэг төрийн үйлчилгээг малчны хотонд хүргэж малчдын өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэн ажиллажээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ