АНУ, БНХАУ-ын худалдааны хэлэлцээ ирэх долоо хоногоос үргэлжилнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-07-05 14:08:32

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ, БНХАУ-ын өндөр түвшний төлөөлөгчид худалдааны хэлэлцээгээ ирэх долоо хоногоос үргэлжлүүлнэ гэж АНУ-ын засаг захиргааны төлөөлөгчид мэдээлжээ. 


"Хоёр талын хэлэлцээ ирэх долоо хоногт үргэлжилнэ" гэж Цагаан ордны Эдийн засгийн зөвлөх Ларри Кудлоу мэдээлжээ. Гэсэн хэдий ч тэрбээр хэлэлцээний товын талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна. 


Хоёр орны худалдааны хэлэлцээнд АНУ-ын талыг Худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер, Сангийн сайд Стивен Мнучин, БНХАУ-ын талыг Төрийн зөвлөл Шадар сайд Лю Хэ нар төлөөлдөг билээ. 


Өнгөрсөн зургадугаар сарын эцсээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар Японы Осака хотод уулзаж, худалдааны хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцсоноос хойш хоёр талын худалдааны төлөөлөгчид утсаар холбоо тогтоосоор байгаа ажээ. 

Холбоотой мэдээ