Лагард ОУВС-гийн тэргүүний үүргээс түр татгалзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2019-07-03 15:23:14

ВАШИНГТОН. /TASS/. Европын Төв банкны /ЕТБ/ даргын албан тушаалд нэрийг нь дэвшүүлсэнтэй холбоотойгоор Кристин Лагард Олон улсын валютын сангийн /ОУВС/ тэргүүний үүргийг түр хугацаагаар гүйцэтгэхээ больж байна. Энэ тухайгаа Лагард твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

“ЕТБ-ны тэргүүний албан тушаалд нэр дэвшсэн нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. Үүнтэй холбоотойгоор, мөн ОУВС-гийн Гүйцэтгэх зөвлөлийн ёс зүйн хороотой зөвшилцсөний эцэст тус сангийн захирлын үүргээс түр татгалзахаар шийдлээ” гэж тэрбээр бичсэн байна.

Мягмар гарагт болсон Европын Холбооны дээд хэмжээний уулзалтын үеэр Лагардыг дээрх албан тушаалд нэр дэвшүүлжээ. Одоо энэ шийдвэрийг Европын парламент батлах ёстой байна.


Холбоотой мэдээ