Төрийн тусгай алба хаагчийн мэргэшлийн зэргийн шалгалт авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ОБГ-ын алба хаагчид мэргэшлийн зэргийн шалгалтад хамрагдаж, ажил мэргэжлийн шалгалт, ур чадварын сорил өгчээ.
ОБЕГ-ын даргын 2019 оны зургаадугаар
сарын 13-ны өдрийн А/174 тоот тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу ОБЕГ-ын бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын
дарга, дэд хурандаа Л.Өлзийбаяраар ахлуулсан ажлын хэсэг энэхүү шалгалтын ажлыг зохион байгуулжээ.
Мэргэшлийн зэргийн энэхүү шалгалтад дөрвөөс
дээш жил алба хаасан офицер ахлагч 25 хүн хамрагдаж, хууль эрх зүй, гадаад
хэл, компьютерийн мэдлэгийн шалгалт, бие бялдрын сорил, мэргэжлийн ур чадвар
өгсөн бөгөөд 19 нь тэнцлээ хэмээн аймгийн ОБГ-аас мэдээллээ.