Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр Увс аймаг улсад тэргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-06-28 16:52:34

Увс /МОНЦАМЭ/. 2019 оны элсэлтийн ерөнхий шалгалтыг энэ сарын 17-20-ны өдөр амжилттай зохион байгуулсан. Энэ шалгалтад аймгийн хэмжээнд давхардсан тоогоор 2514 хүүхэд орохоос 2408 нь буюу 95.8 хувь нь шалгалтаа өгсөн байна. 

Ерөнхий шалгалтад 3 ахлагч, 9 зохион байгуулагч, 34 хянагч багш аймгийн хэмжээнд ажилласан байна. Энэ удаад шууд засалт хийж, дүн мэдээг тэр даруйд нь гаргаж байгаагаараа өмнөх жилүүдээс онцлог байсан юм. Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр улсын хэмжээнд Увс аймаг тэргүүн байрт, Өвөрхангай болон Дорноговь аймаг удаах байрт оржээ. Харин Хэнтий, Дундговь, Говь-Алтай аймаг гуравдугаар байр эзэлсэн байна.

 

Холбоотой мэдээ