ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 500,000 төгрөгөөр урамшуулав

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-06-27 09:14:09

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд 710 хүүхэд Элсэлтийн ерөнхий шалгалт өгснөөс Эрдмийн далай цогцолбор сургуулийн сурагч Ө.Гэрэлт-Учрал, Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн сурагч О.Билэгсайхан нар 800 оноо авсан байна.

Тус аймаг ЭЕШ-ын дундаж гүйцэтгэлээрээ өмнөх жилээс 4 байраар урагшилж 8 дугаар байрт орсон байна. Шалгалтаа амжилттай өгч 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарт аймгийн Засаг дарга Л.Ганболд талархал илэрхийлэн тус бүр 500,000 мянган төгрөгийн урамшуулал олголоо.

Хөвсгөл аймагт хуваарь олгох ажлыг Монголын их, дээд сургуулийн консерциумын элсэлтийн салбар комиссын дарга Ю.Хорлоогоор ахлуулсан баг зохион байгуулж байна. Тус аймагт 2365 хуваарь ирсэн ажээ.

Холбоотой мэдээ