Хүүхэд хөгжих таатай орчин бүрдүүлсэн  хөдөөгийн цэцэрлэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-04-01 09:46:18

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Цэцэрэлэг хөдөөгийн 4 багт гэр цэцэрлэгийг тогтмол ажиллуулж мэргэжлийн багш нарыг ажиллуулахаас гадна багт ажиллаж байгаа явуулын багшийг  мэргэшүүлэн мэргэжлийн зөвлөлгөөг өгч ажилладаг.

Сумын Цэцэрлэгийн эрхлэгч, сум, багийн  засаг дарга байгууллагын нягтлан бодогч нар багийн цэцэрлэгийн ажил байдалтай танилцдаг. Сумын төвийн 1, хөдөөгийн 4 багуудын ард иргэд, хөдөлмөрчдөд байгууллагын цэцэрлэгийн  үйл ажиллагааг жил бүр фото  болон цаасан хэлбэрийн тайлангаар мэдээлэл хийж санал зөвлөгөөг авч ажилдаа хэрэгжүүлж хэвшжээ.

Сумын удирдлагын дэмжлэгтэй, байгууллагын ажилчдын хүчээр  орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр  6 сая төгрөгөөр  гадна талын хашааг  иж бүрэн шинэчилжээ.

Тус цэцэрлэгийн хамт олон  2014-2015 онуудад 9 сая төгрөгөөр хүүхдийн гадна талбайд тоглох тоглоом,  гадна талын  жорлон, хогийн цэг, явган хүний зам довжоо зэргийг бүрнээр нь шинэчилж  тохижуулж хүүхэд сурч, хөгжих таатай орчинг бүрдүүлжээ.

 А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ