Хууль бус бодис хил нэвтрүүлэхийг завджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
192@montsame.mn
2019-06-24 19:17:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Замын-Үүд боомтоор хууль бусаар химийн бодис нэвтрүүлэхийг завдсан хэргийг тус боомтын мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагчид илрүүлээд байна.

Тодруулбал, энэ сарын 19-нд иргэн Б нь БНХАУ-аас 16 шуудай "Полистрол" гэх химийн бодисийн ангилалд хамрагдах бараа бүтээгдэхүүнийг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ.


Дээрх бодис нь хаяг шошгын зөрчилтэй, экспортлогч орны эрх бүхий байгууллагаас олгосон дагалдах бичиг баримтгүй байсныг Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагчид саатуулаад байна.

Холбоотой мэдээ