Туркийн эсрэг хориг арга хэмжээ авах боломжийг судалж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-19 16:34:42

 НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. Оросын С-400 зенитийн пуужингийн системийг худалдан авсан тохиолдолд Туркийн эсрэг хориг арга хэмжээ авах боломжийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Засаг захиргаа авч хэлэлцэж байна.


Багц хориг арга хэмжээг авах асуудлыг АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Сангийн яам, Төрийн Департаментын гишүүд хэлэлцэж байгаа бөгөөд Туркийн эдийн засагт ноцтой хохирол учруулна хэмээн нэрээ дурдаагүй гурван эх сурвалж мэдэгдсэн байна.


АНУ-ын 2017 онд баталсан “CAATSA” хуулийн дагуу Оросын компаниудтай батлан хамгаалахын салбарт хамтран ажилладаг Туркийн компаниудын эсрэг хориг арга хэмжээ авах хувилбар хамгийн их дэмжлэг авч байгаа аж. 

Холбоотой мэдээ