БНХАУ шатрын дэлхийн аваргын төлөөх тоглолтыг хийх хүсэлтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-19 12:28:53

КАЗАНЬ. /TASS/. Хятад улс Шатрын дэлхийн аваргын төлөөх тоглолтыг 2019 оны сүүлч юмуу 2020 оны эхээр явуулах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Энэ тухай Олон улсын шатрын холбооны тэргүүн Аркадий Дворкович мэдэгдсэн байна.


“Орос, Хятадын тоглогчид гол өрсөлдөгчид болно гэж бид бодож байгаа. Хятадын талтай бид ярилцсан бөгөөд энэ тоглолтыг явуулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн” хэмээн тэрбээр хэлжээ.


Оросын тоглогч Александра Горячкина Казань хотод болсон тэмцээнд хожиж, дэлхийн аваргын төлөөх тоглолтод Хятадын тамирчин Жюй Вэньжюньтай тоглох тухай өмнө нь мэдээлсэн байна. Энэ тоглолтын шагналын сан 500 мянган евро бөгөөд өмнө нь Хятад улсад 2018 онд болж байсан тоглолтын шагналын сангаас 1.5 дахин илүү аж. 

Холбоотой мэдээ