Авлигатай тэмцдэгээрээ алдартай нэгнийг Ерөнхий прокуророор томилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-17 16:11:22

СӨҮЛ. /TASS/. Сөүл хотын засаг захиргааны төвийн прокурорын газрын тэргүүнээр өмнө нь ажиллаж байсан Юн Сок Ёлийг БНСУ-ын Ерөнхий прокуророор томилох шийдвэрийг Ерөнхийлөгч Мүн Жэ Ин гаргажээ. Энэ тухай Хөх ордон мэдэгдсэн байна. 


2012 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Үндэсний тагнуулын алба хөндлөнгөөс оролцсон гэх зэрэг хэд хэдэн дуулиан тарьсан хэргийг тэрбээр мөрдөн шалгаж байснаараа олонд танигдсан байна. Түүний мохошгүй дайчин шинж чанар, манлайллын ур чадварыг БНСУ-ын Төрийн тэргүүний засаг захиргаа онцлон тэмдэглэжээ. Түүнийг авлигал болон албан тушаалыг урвуулан ашиглах явдлыг үндсээр нь устгаж, прокурорын газар хийсэн шинэчлэлийг үйл явцыг дуусгах болно гэж найдаж байгаа аж. 

Холбоотой мэдээ