Телевизийн анхны мэтгэлцээнд Борис Жонсон оролцсонгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-06-17 13:46:21

ЛОНДОН. /RIA Novosti/. Их Британийн Консерватив намын даргын албан тушаалд нэр дэвшигчдийн телевизийн анхны мэтгэлцээн уг албан тушаалын төлөөх өрсөлдөөний тэргүүлэгч болох тус улсын Гадаад хэргийн сайд асан Борис Жонсонгүйгээр болсон байна.


Ням гарагт “Channel 4” телевизийн студид болсон мэтгэлцээнд Их Британийн гадаад бодлогын байгууллагын одоогийн тэргүүн Жереми Хант, Байгаль орчны сайд Майкл Гоув, Brexit-ийн асуудал хариуцсан сайд асан Доминик Рааб, Дотоод хэргийн сайд Сажид Жавид, Олон улсын хөгжлийн сайд Рори Стюарт гэсэн таван нэр дэвшигч оролцжээ.


“Борис хаачсан бэ? Хэрэв түүний баг хамт олонтойгоо нийцтэй таван хамтран зүтгэгчтэйгээ мэтгэлцэхийг зөвшөөрөхгүй байгаа бол тэрбээр Европын 27 улстай яаж хэлэлцээ хийх вэ?” гэж одоогийн байдлаар Борис Жонсоны гол өрсөлдөгчид тооцогдож байгаа Жонсон Хант егөөдөн хэлсэн байна. Хэлэлцүүлэгт оролцоно гэхдээ сонгуулийн өмнөх кампанит ажлын сүүлийн үе шатанд нэр дэвшигчид цөөрсөн үед оролцоно гэж Жонсон урьд нь мэдэгджээ.


Мэтгэлцээний гол сэдэв нь хүлээж байсанчлан “Brexit” болсон байна.


Консерватив намын парламент дахь фракцын дунд явуулсан санал асуулгын эхний үе шатанд Борис Жонсон 114 санал авч, илт давуу байдалтайгаар тэргүүлсэн бол хоёрдугаарт 43 саналтай Жонсон Хант, гуравдугаарт Майкл Гоув /37/ оржээ. 


 


Холбоотой мэдээ